5-01-2015, 19:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлж эхлэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, батлуулсан "Шилэн дансны тухай” хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Тус хууль хэрэгжихтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж шүүхийн Тамгын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч нарт тусгай төлөвлөгөөг гарган ажиллахыг үүрэг болгов.

Мөн тус шүүх нь өөрийн вэб сайтаа шинэчлэн байршуулахдаа "Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэнбилээ.

"Шилэн данснытухай” хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх,төсвийн зарцуулалтанд иргэдийн оролцоо, хяналтыгбий болгосонзэрэголон ач холбогдолтой юм.

"Шилэн данснытухай”хуульд зааснаар тухайн байгууллага, албан тушаалтан тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл, хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлт, дүгнэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааны тайлбар, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, тендер шалгаруулалтын мэдээлэл, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого, зарлагын /цалингийн зардлаас бусад/ мөнгөн гүйлгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнг хуульд заасан хугацаанд тогтмол мэдээллэж байх, уг үүргийг мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан албан тушаалтан гүйцэтгэхээр болсон байна.

 

Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 944   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст